Ш.ГААДАМБЫН НЭРЭМЖИТ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ.

Sunday, March 11, 2012

зураг төсөл

Хичээлийн нэр:  Гэрэл ба сүүдэр хэрхэн үүсдэг, гэрэл яаж тардаг вэ?
Хичээлийн зорилго: Гэрэл ба сүүдэр нь хэрхэн үүсдэг, хоорондоо ямар уялдаа холбоотойг болон гэрэл яаж тардагыг судлаж нар сарны хиртэлтийг тайлбарлах чадвар эзэмшинэ.

Хичээл хөтлөх аргачлал:
Хугацаа
40 /мин/
Үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
1
5 \мин\
Мотиваци буюу сэдэл үүсгэх үе
-Stellarium программ дээр ажиллаж сансар огторгуйг танилцуулах.
Туршилт №1 үзүүлж дараах асуултыг тавина.
-Энэ туршилтаар юу ажиглагдав.
-сүүдэр юунаас үүсэв, гэрэл яаж тарж байна.
Гэсэн асуултуудыг сурагчдад тавьж харилцан ярилцана.
Туршилтыг ажиглаж анализ хийнэ.
Эдгээр нь гэрэл гаргаж байна. Мөн сүүдэр үүсэж байна. гэх зэрэг хариулт өгөх .
 
 3 \мин\
Өмнөх төсөөлөлийг илрүүлэх үе
1.    Биднийг хүрээлэн буй гэрлийг нэрлэнэ үү?
2.    Өөрсдийн сүүдрийг ашиглан сүүдэр юунаас үүсдгийг тайлбарлана уу?
3.    Нар сар нь яагаад хиртдэг юм бол..
1-р асуултанд сурагчид нар,ширээний гэрэл, өдрийн гэрэл, лаа, телевизор болон гар чийдэн, шүдэнз гэсэн харилтуудыг хэлэх.
2-р асуулт: нарны гэрэл туссан болхоор, дээрх гэрэл бидэнд туссан гэх мэт .
3-р асуулт: сар нарыг халхалсан учир, дэлхийг сар тойрдог болохоор, нарны гэрэл саранд тусаж байгаа.
2
10 \мин\
Шинэ мэдээлэлтэй Танилцах үе
Бие гэрэлтэх үед сүүдэр үүсч байгаа тул хаана гэрэл байна тэнд гэрэл үүснэ. Тунгалаг биш бие дээр гэрэл тусгахад ард нь сүүдэр үүснэ.  
Сарны сүүдэр дэлхий дээр тусвал сарны сүүдрийн мужид орших ажиглагчдад нар харагдахгүй болно. Сар жижиг учраас нарны зарим хэсэг халхлагдаж харагдана. Үүнийг нарны хагас хиртэлт гэнэ. Нар бүтнээрээ халхлагдвал бүтэн хиртэлт гэнэ. Өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэгч гэх ба хэмжээ нь жижиг байвал цэгэн гэрэл үүсгэгч гэнэ. Гэрлийг тарж буй хэлбэр дүрсээр нь Дэлгэмэл, Параллель, Хумигдмал гэж гурав ангилна.                      
3
15 \мин\
Бэрхшээлийн үе (шийдвэрлэх асуудлыг олж тодорхойлох үе)
Асуудал шийдвэрлэх ,  Хийж гүйцэтгэх  \бататгах \ үе
1.- Гэрэл нь ямар үүрэгтэй вэ?
-Гэрэл ямар замаар тардаг вэ?
-Гэрэл үүсгэгч гэж юу вэ?
-Сүүдэр яагаад үүсч байна вэ?
- цэгэн эрэл үүсгэгч
2. тушилт№2: нар сарны хиртэлт болон хагас бүтэн хиртэлт үүсгэх туршил хийлгэнэ. Үүнд: глобус, жижиг бөмбөлөг, гар чийдэн,  
- Гэрэл нь аливаа зүйлийг гэрэлтүүлдэг, дулаан гаргадаг, мөн шулуун тардаг.
- Тунгалаг биш бие дээр гэрэл тусгахад гэрлийн эсрэг талд нь сүүдэр үүсдэг, өөрөөсөө гэрэл гаргадаг биеийг гэрэл үүсгэгч гэнэ. Хэмжээ нь жижиг байвал цэгэн гэрэл үүсгэгч. Сурагчид өөрсдөө туршилтыг явуулна. Ингэхдээ хоорондоо зөвлөлдөнө ярилцан багаар ажиллана.
4
5 \мин\
Мэдлэгээ интегралчлах
- Бидний эргэн тойронд байдаг гэрэл үүсгэгчдийг нэрлэнэ үү?
- Гэрэл хүлээн авагч, гэрлийн хэрэглээг бич.
- Гэрлийн шулуун тархаж буй жишээг гарган бич. Гэсэн даалгавар өгнө ингэснээр сурагчид хичээлээ бататган бусад зүйлтэй холбон тайлбарлдаг болно.
Эдгээр асуултанд сурагчид хариулахдаа шинээр олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан эргэн тойрныхоо юмс үзэгдэлтэй холбон тайлбарлах чадвар эзэмшинэ.жишээ нь: гэрэл нь бидэнд ямар нөлөө үзүүлж гэрлийг юунд хэрэглэж байгаа, гэрэл нь шулуун тархдаг учир сүүдэр үүсч байна гэх зэрэг ухагдхуунтай болно.  
5
 2\ мин \
Гэрийн даалгавар
1.    Ангид үзсэн хичээлээ бататган дэлгэрүүлж уншиж судлаж ирэх.
2.    Сүүдэр ашиглан тоглоом тоглож анализ шинжилгээ хийж учир шалтгааныг тодруулах.